“Blue Sky” шөнийн клубтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

“Blue Sky” шөнийн клубтэй боллоо

Нийслэл хотын төв хэсэг, Сүхбаатарын талбайн чанх урд байрлах дарвуулт усан онгоцны хэлбэр бүхий шилэн хөх цамхагт өчигдөр шөнийн клубийн нээлт боллоо. Нэг ёсондоо дээд зэрэглэлийн диско бар “Blue Sky”-т нээгджээ. “Blue Sky” цамхагийн нэг давхарт байрлах тус шөнийн клубийн такс нь 30,000 төгрөг гэнэ лээ. Өчигдөр нээлт нь тохиосон тул 50 хувийн хөнгөлөлттэй таксаар үйлчилж байлаа.

150 метр өндөр “Blue Sky” цамхаг нь нийт 25 давхраас бүрдэх бөгөөд энд Олон улсын үйлчилгээний стандартыг хангасан зочид буудал, пентхаус орон сууц, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон А зэрэглэлийн оффисоос гадна хурал, хүлээн авалтын танхимууд, 20 метр урт усан сан, саун, жакузи бүхий фитнес төв, дэлхийн алдарт брэндүүдийн бүтээгдэхүүн бүхий бутик дэлгүүрүүд, Ази, Европын орнуудын өнгө төрхийг илэрхийлсэн чадварлаг тогооч бүхий тансаг зэрэглэлийн ресторанууд байрлах юм билээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж