Давс, бодис хангалттай гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Давс, бодис хангалттай гэнэ

Улаанбаатар хотын авто замуудад халтиргаа их хэмжээгээр үүссэнээс явган явж байгаа нь унаж бэртэх, авто машинтай нь осол хийх аюултай байдалд хүргээд буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан цас мөс цэвэрлэх ажлыг нугалж буй ч үр дүн харагдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Уг нь тус газар 360 тонн давс, 195 тонн цас хайлуулагч бодис, 45 тонн элс хайрга нөөцөлжээ. Түүнийгээ дуусчихна гэж боддог уу, ямар ч байсан нийслэлчүүд мөсөн гулгуурын талбай шиг зам дээр хөлд орж буй хүүхэд шиг арай ядан алхаж, ажлаасаа гэртээ, гэрээсээ ажил руугаа явж байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж