Хакеруудын ээлжит бай нацистууд болов

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хакеруудын ээлжит бай нацистууд болов

Олон халдлагуудаараа алдартай болоод буй Anonymous хакерчдын бүлэг энэ удаад нацистуудыг бай болгон сонгожээ.

Уг сайт нь нацист үзэл бодолтой хүмүүсийн мэдээлэлүүдийг тодруулбал онлайнаар Наци хувцас худалдан авсан, нацистуудын онлайн ярилцлага зэргүүдэд бүртгэлтэй зуу зуун хүмүүсийн хувийн мэдээлэлүүдийг nazi-leaks.net гэх сайтад тавьсан байна. Хакерууд уг ажиллагаагаа “Operation Blitzkrieg” хэмээн нэрлэж байна. Мөн тэд Үндэсний ардчилсан намд харьяалагддаг хэд хэдэн хувь хүмүүсийн мэдээлэлийг сайт дээрээ тавьжээ. Үүнээс үүдэн тус нам шүүхэд гомдол мэдүүлээд байгаа юм. Хакерууд одоогоор нео-наци үзэлтэй 15 вебсайтыг унагаагаад байгаа хэмээн Герман улсын Frankfurter Rundschau сонинд мэдээлэлжээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж