Нэг есөд нил утаа болно

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Нэг есөд нил утаа болно

Өвлийн улирлын хамгийн хүйтэн өдрүүдийг монголчууд зурхайн цаг тооны бичгийн дагуу ес, есөн хоногоор тооцож, гурван ес дуусахад хаврын улирал ирлээ гэж үздэг. Тэгвэл одоо үед, залуучууд ес эхлэхэд утаа улам нэмэгдэнэ хэмээн ярих болжээ. Саяхан мессенжерээр хөгжилтэй хэрнээ сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирлээ…

-Нэг есөд яах вэ? –Нил утаа болно.
-Хоёр есөд яах вэ? –Хор нь улам ихэснэ.
-Гурван есөд яах вэ? –Гамшгийн хэмжээнд хүрнэ.
-Дөрвөн есөд яах вэ? –Дөрвөн зүг харагдахаа болино.
-Таван есөд яах вэ? –Тархсан утаа татарна.
-Зургаан есөд яах вэ? –Зам бүртийж харагдана.
-Долоон есөд яах вэ? –Хотын өнгө харласан байна.
-Найман есөд яах вэ? –Нарны туяа тодорч харагдана.
-Есөн есөд яах вэ? –Ерийн утаатай болно гэжээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж