“УБ таймс” сонины хувьчлалыг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“УБ таймс” сонины хувьчлалыг хүчингүй болгожээ

Өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос “Улаанбаатар таймс” сониныг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгосон юм. Энэ шийдвэрийг “Улаанбаатар таймс”  менежментийн баг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байв. Шүүх өнгөрсөн онд уг асуудлаар захиргааны хэрэг үүсгэж, удаа дараа авч хэлэлцэн, асуудлыг дахин тодруулснаар 2012 оны нэгдүгээр сарын 09-нд хуралдлаа. Уг хуралдаанаар Нийслэлийн Өмч хувьчлах комиссын шийдвэрийг хуулийн дагуу гарсан гэдгийг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар таймс” сониныг  хувьчилсныг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн шийдвэр байна гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх тогтоосон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж