“Даллас Маверикс” Цагаан Ордонд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Даллас Маверикс” Цагаан Ордонд зочиллоо

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэргэжлийн спортод тэргүүлсэн багуудыг Цагаан ордонд хүлээн авч, уулздаг уламжлалын дагуу Үндэсний сагсан бөмбөгийн лигийн 2011 оны аварга “Даллас Маверикс” багийг хүлээн авлаа. Өдгөөгөөс таван жилийн өмнө “Майами Хит” баг Цагаан ордонд зочилж байсан юм. Тэр үед “Хит” аваргын төлөөх цувралд “Даллас Маверикс”-ыг 4:2 харьцаатай буулган авч байжээ. Харин энэ удаад Дирк Новицки, Жейсон Кидд нараар ахлуулсан “Маверикс” цувралыг зургаан тоглолтод шийдэж, аваргалснаар анх удаа Цагаан ордонд зочилж байгаа юм.  Ерөнхийлөгч Барак Обама багийн хамт олонд баяр хүргээд, аваргын төлөөх цувралын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн Дирк Новицкид онцгойлон баяр хүргэжээ. Түүнчлэн тус шагналын эзэн болсон түүхэн дэх Европын хоёр дахь тоглогч гэдгийг, мөн хурууны бэртэлтэй, дээр нь бие нь тааруу байсан ч дөрөв дэх тоглолтод онцгой байж чадсаныг ноён ерөнхийлөгч онцолсон байна.

Уламжлал ёсоор багууд өөрсдийн өмсгөлийг Ерөнхийлөгчид дурсгадаг. Энэ удаад “Маверикс” 23 дугаарын өмсгөлийг Барак Обамад дурсгажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж