Дэвжээдийн дунд сагсны тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Дэвжээдийн дунд сагсны тэмцээн болов

Үндэсний бөхийн “Булганхангайн хүчтэнүүд” болон “Түшээт ханы аварга” дэвжээний бөхчүүдийн “Булган UFC”, “Харуул хараат” багийн хооронд сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт өнгөрөгч баасан гаригт болжээ. “Булганхайнгайн хүчтэнүүд” дэвжээний “Булган UFC” багт улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан М.Өсөхбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Ганхуяг, Э.Энхбат, аймгийн арслан Н.Түвшинбаяр, аймгийн заан Д.Амаржаргал, сумын заан Д.Батням, залуу бөх М.Бадрах нарын бөхчүүд, харин “Түшээт ханы аварга” дэвжээний “Харуул хараат” багт улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн арслан Л.Саруулсайхан, Н.Энх-Амгалан, Баярсайхан, Д.Дэлгэрбат, аймгийн харцага Б.Бат-Эрдэнэ, аймгийн начин Г.Баяржавхлан, сумын заан Б.Баттулга нар багтжээ. Тоглолт маш өрсөлдөөнтэй болж, 76:73 харьцаатай “Булган UFC” багийн ялалтаар өндөрлөсөн байна.  Тэмцээний шилдэг тоглогчоор улсын харцага Л.Пүрэвжав, сумын заан Д.Батням нар шалгарч, цомын эзэд болов.

Эх сурвалж: www.undesniibukh.mn 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж