Ам.долларын ханш буурлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш буурлаа

Ам.долларын ханш өчигдрөөс буурч эхэллээ. Монголбанк өчигдөр арилжааны банкуудад 5.5 сая ам.доллар худалдаж, интервенц хийсэн. Энэ нь валютын ханш сулрахад нөлөөлсөн байна. Энэ удаагийн валютын дуудлага худалдаагаар Монголбанкин дээр нэг ам.доллар 1410 төгрөгтэй тэнцжээ. Түүнчлэн арилжааны банкууд дээр ам.долларын ханш суларч эхлэв. Уржигдар нэг ам.долларыг 1440 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр “Хаан” банкин дээр нэг ам.доллар 1425 төгрөгтэй тэнцжээ. Цаашид ам.долларын ханш сулрах төлөвтэй байна. Энэ нь валютын ханшийг тогтворжуулахын тулд Монголбанкаас ойрын хэд хоног дараалан интервенц хийхээр төлөвлөж байгаатай холбоотой аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж