Дуучин Adele байр хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Дуучин Adele байр хайж байна

Дуучин Adele-д шинэхэн дурлал нь жигүүр ургуулсан бололтой. Өмнөх бүтэлгүй дурлалын шарх нь хит болсон хоёр цомгийнх нь дуунд шингээстэй  байдаг дуучин Adele Simon Konecki хэмээх найз залуутай болсон гэнэ.  Хоолойн мэс засалд орсон  Adele өнгөрсөн долоо хоногт найз залуутайгаа Майамид амарсан аж. Тэд хамтдаа байр хүртэл хайж байгаа сурагтай. “Daily Mail”-д мэдээлснээр хос хоёр Брайтонд Simon-ын гэрийн ойролцоо үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсчээ. Adele-ийн нэгэн найз түүнийг маш жаргалтай байгаа гэж ярьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж