Ш.Түвдэндорж эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж эргэн ирэв

Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг орхиж гарсан ч буцаж ирлээ. Тэрбээр гишүүдээсээ дөлөн хуралдааны танхимын арын суудалд очиж суусан юм.

Хуралдаанд одоо Сангийн сайд С.Баярцогт тайлангаа тавьж байна. Тайланд дурдсанаар түүнийг Сангийн сайдаар томилогдсон хугацаанд дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, Монгол Улс давалгаанд нь өртөн хүнд цаг үетэй тулж байсан ч, УИХ, Засгийн газар хамтран Олон улсын валютын сантай хамтран Стэнд бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн зургаан жилийн турш хөдөлгөж чадаагүй Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн гээд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чухал түлхэц болохуйц гэрээнүүд үзэглэгдэж ажил нь явж байна гэдгийг онцоллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж