АН-ын их хурал хуралдуулах төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

АН-ын их хурал хуралдуулах төсөл өргөн барив

АН-ын ҮЗХ-ны хурал үдийн завсарлагагүйгээр нээлттэй үргэлжилж байна. Түүгээр Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа сайд, дэд сайд нарыг тэргүүлэгчдийн өмнө зогсоож, асуулт тавьж, хариулт авч байгаа юм. ҮЗХ-ны гишүүн З.Энхболд хамтарсан Засгийн газрын гэрээний зүйл, заалт бүрээр Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж хариулт авсан юм.

Энэ үеэр ҮЗХ-ны гишүүн Н.Батаа АН-ын ээлжит тавдугаар их хурлыг энэ оны хоёрдугаар сарын 18-нд зарлан хуралдуулах санал гаргаж, төслийг хурлын тэргүүлэгч Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарт өргөн барилаа. АН тулгамдаад буй асуудлуудаа их хурлаараа хэлэлцэх ёстой хэмээн ҮЗХ-ны гишүүний бүрэн эрхийн хүрээнд гаргасан түүний төслийг цөөнгүй гишүүн дэмжиж байв. Намын их хурал хуралдуудлах эсэхийг ҮЗХ-ны гишүүд санал хураалтаар шийдэх юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж