Russell Brand хуримын бөгжөө нуув

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Russell Brand хуримын бөгжөө нуув

Их Британийн инээдмийн жүжигчин Russell Brand дуучин Katy Perry нар Энэтхэгт нууцаар гэрлэсэн тухай шуугиан намжиж амжаагүй байхад хос хоёр өнгөрсөн сард гэрлэлтээ цуцлуулсан гэж мэдэгдсэн. Харин саяхан Russell Brand  түүнээс салахаас нэг сарын өмнө хуримын бөгжөө хуруунаасаа авч буй видео бичлэг цацагджээ. Тэрбээр Америкийн их сургуулиар нэг долоо хоногийн аялан тоглолт хийхийн өмнө уг бичлэгийг порно сайтад тавьсан байна. Бичлэг хийх үед Russell Brand “Би охидын сургуулийн оюутнуудтай уулзах гэж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн секс клубтэй адил” гэж ярьжээ. Тэрбээр хуримын бөгжөө хуруунаасаа авч, “Би үүнийг ирэх долоо хоногт маш найдвартай газарт хадгалахгүй бол болохгүй” гэсэн байна. Katy Perry-ээс салснаас хойш Russell Brand “Twitter”-тээ юу ч бичээгүй байна. Харин дуучин Katy Perry-д шүтэн бишрэгчид нь хүчтэй бай гэж зоригжуулж, дэмжиж байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж