“Гуантанамо”-гийн хүчирхийлэл 10 жил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Гуантанамо”-гийн хүчирхийлэл 10 жил үргэлжилж байна

Өнөөдөр Кубын Гуантанамо Бэйд АНУ-ын хамгийн харгис шорон байгуулагдаад 10 жил болсон ойн өдөр. Түүнээс хойш 779 эр тэнд өмгөөлөл, шүүх ажиллагаа, давж заалдах эрхгүйгээр хоригдож байна. Тэнд 12 настай жаалаас 89 настай өвгөн хүртэл хоригддог гэнэ.

Тэдний ихэнх нь эх нутагтаа дарамт шахалтанд өртөн өөр нутагт өөр амьдрал мөрөөдөн ирсэн боловч харамсалтай нь буруу газраа зугтаж ирсэн гэлтэй. Эдгээр эрчүүд гэр бүлээсээ хагацаж, зарим нь тэднийгээ алдаж, төрсөн үр, ах дүү нараа ч харалгүй энд хоригдож байна. Тэдний дундаас найман хүн амиа алджээ. “Гуантанамо” шорон анхнаасаа л худал хуурмаг болон шударга бус байдал дээр баригдсан.

Бушийн захиргааныхан иргэний шүүхийн хараат бус, тэдний хүрэшгүй газар тул энд шорон барьсан хэмээн АНУ-ын Хүний Эрхийг Хамгаалах Төвийн захирал Винсент Варрен хэлжээ.

“Гуантанамо”-д ихэнх эрчүүд тамлалд амьдардаг байна. Ганцаарчилсан чанга дэглэмийн өрөө, мэдрэлийн болон нойрны гачигдал, хүчээр хооллолт, өдөрт 20-иос дээш цаг камерт нь хорих, бие махбодийн хүчирхийлэл гэхчилэн тэдний тамлал үргэлжилнэ.

Камераасаа гарах болгонд бүтэн биеийн нэгжилт явагддаг тул ихэнх хоригдлууд ямар ч шалтгаанаар гарахаас эмээдэг аж. Шүдний оо, сойз, саван бүр хөнжил хүртэл “ямба” хэмээн тооцогддог бөгөөд тэр даруй хураан авдаг байна. Хоригдлууд шашин шүтэх эрхгүй, хүнтэй харьцдаггүй бөгөөд зарим нь нарны гэрэл үзээгүй удаж байгаа аж.

Бушын засаглалаас хойш, одоогийн ерөнхийлөгч Б.Обама 2010 оны нэгдүгээр сарын 22-ны дотор уг хорихийг татан буулгах тушаал өгсөн боловч одоо хэр нь үйл ажиллагаа явуулсаар байгаа гэнэ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж