Америкийн хамгийн “үнэтэй” босс

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Америкийн хамгийн “үнэтэй” босс

Өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр цалин хөлстэй компанийн тэргүүнээр  “алимыг” үндэслэгч Стив Жобсыг нас барсны дараа “Apple” корпорацийг толгойлсон Тим Кук нэрлэгдсэн байна. Кук өнгөрсөн жилийн хугацаанд 378 сая долларын цалин шагнал авчээ.

Энэ мөнгөний ихэнх нь түүнд наймдугаар сард урьдчилгаа болгон өгсөн “Apple”-ийн хувьцаа юм. Тэр үеэр үнэт цаасны үнэ нь 376 сая доллараар үнэлэгдэж байв. Үнэт цаасны зах зээлийн үнийг судлагчид тэмдэглэснээр хувьцааны тал хувь нь түүний бүрэн эзэмшилд 2016 оны наймдугаар сард, үлдсэн хэсэг нь 2021 оны наймдугаар сард ирэх гэнэ.

Дашрамд хэлэхэд Стив Жобс олон жилийн турш зарчмын хувьд жилд нэг ам.долларын цалин авдаг байсан. Гэхдээ тэр компанийн 5,5 сая хувьцааны багцыг эзэмшиж байжээ. Тэр нь тухайн үедээ хөрөнгийн зах зээлд 2,3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж