“Нарантуул”-д гал гарсныг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-д гал гарсныг унтраажээ

Өчигдөр орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний худалдааны төв дотор түрээсээр ажиллуулдаг гурван цайны газрын тоног төхөөрөмж, эд хогшил шатаж байсныг НОБГ-ын Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасаг, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг  ажиллаж  унтраасан байна. 

Мөн тус дүүргийн арванхоёрдугаар хороо, Жанжины гудамжинд “Тоёота корона” загварын суудлын автомашины бүхээгний хэсэг, 20 литрийн багтаамжтай 10 ширхэг хийн баллон,  тус дүүргийн  онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах ангийнхан унтраажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж