Шүүгчдийг томилуулах асуудлыг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг томилуулах асуудлыг өргөн мэдүүлнэ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж  10 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Н.Батзоригийг Орхон аймгийн шүүхийн шүүгчийн, Г.Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгчийн, Д.Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Ж.Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Р.Асхабылыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа. Түүнчлэн  зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.  

    
            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж