ЦЕГ-ын даргыг өөрчилнө гэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын даргыг өөрчилнө гэв үү?

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг өөрчлөх тухай албан бусаар яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал салбарын сайд нь Д.Сандаг-Очирын оронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилох талаар ярьж байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудал албан ёсных болоогүй байна. Р.Чингис нь цагдаагийн байгууллагад 20 гаруй жил эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт ажилласан нэгэн юм байна.

Хошууч генерал Д.Сандаг-Очирыг 2008 оны есдүгээр сард уг албан тушаалд томилж, Ч.Амарболдыг ажлаас нь чөлөөлсөн юм. Д.Сандаг-Очир нь мөн 2001-2006 онд тус газрын даргаар ажиллаж байжээ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж