Чуулганы хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,  Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Гишүүд боловсролын салбарын шинэчлэлтийг хурдавчлах талаар байр сууриа илэрхийлцгээсэн юм. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж