“Тэнгэрийн хүү”-гээр салхи хагална

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү”-гээр салхи хагална

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдын шинэ оны анхны тоглолт ирэх бямба гаригт буюу энэ сарын 14, 15-нд “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг байх гэнэ. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд нээлтээ хийж байсан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ийнхүү дахин тайзнаа тоглохоор болжээ. “Тэнгэрийн хүү” жүжгийг Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатарын найруулсан тус жүжгийн ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, консруктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикчаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, чимэглэлийн эрхлэгчээр Соёлын тэргүүний аижлтан Н.Батбилэг нар ажилласан юм.

Мөн энэ сарын 15-нд бяцхан үзэгчдэд зориулан УДЭТ-ын жүжигчид А.Толстойн “Алтан түлхүүр” хүүхдийн жүжгийн 15.00 цагт тоглохыг сануулья.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж