Apple-ийн Лояалти карт болон бэлгийн картыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

Apple-ийн Лояалти карт болон бэлгийн картыг танилцуулж байна

Apple-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч Бодь Электроникс компанийн зүгээс хэрэглэгчиддээ зориулж Лояалти болон Бэлгийн картаа хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Хэрэв ээ та Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай, мөн тус компанийн нэрийн дэлгүүр Entera-гаар үйлчлүүлсэн бол Лояалти картыг эзэмшиж болох аж. Ингэснээр онцгой хөнгөлөлт урамшуулал, нэмэлт үйлчилгээг бусдаас түрүүнд авах давуу эрхийг эдлэх юм. Мөн дотны хүндээ ямар бэлэг өгөхөө хараахан шийдэж амжаагүй байвал 3 төрлийн сонголттой бэлгийн картыг таньд санал болгож байна. Энэхүү бэлгийн картаар алганд багтах авсаархан iPod Nano-гоос эхлээд хүчирхэг суурин компьютер iMac хүртэл төрөл бүрийн шинэ технологиудиас өөрийн хүсэлд нийцүүлэн сонгох боломжтой ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 323486 болон http://www.facebook.com/EnteraStore хуудаснаас аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж