20 хүрэхгүй хувь нь газраа өмчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

20 хүрэхгүй хувь нь газраа өмчилжээ

Орхон аймгийн нийт иргэдийн 20-иод хувь нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн дагуу газраа өмчилж авчээ. Гэтэл газар өмчилж авсан иргэдийн газар нь тус аймгийн нийт нутгийн 80 хувийг эзэлж байгаа аж. Нөгөө талаар дээрх хуулийн 2008 оны нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн гишүүд дундаа газар өмчилж байсныг хүн бүр өмчлөх эрхтэй болгож өөрчилснөөр газрын нөөцийн тухай асуудал тус аймагт бүр хурцдаад байна. Тиймээс газар өмчлүүлэх асуудал удааширч байгаа юм байна. Монгол улсын иргэнд үнэ төлбөргүйгээр нэг удаа өмчлүүлэх хугацаа улам ойртсоор байна. Өөрөөр хэлбэл уг хугацаа 2013 оны тавдугаар сарын нэгний өдөр дуусгавар болох нь ээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж