“Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаан болно

“Талх чихэр” компанийн нэрэмжит хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн өндөр цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болох гэж байна. 2006 оноос хойш жил бүр зохиогдож буй тус барилдаан энэ удаад нэгдүгээр сарын 21-ны 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхлэх ажээ.

Сонирхуулахад, 2006 оны анхны барилдаанд Говь-Алтай аймгийн харьяат, “Монгол тамхи со” компанийн бөх, улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан бол өнгөрсөн оны барилдааны түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, "Макс" группийн бөх, аймгийн арслан Б.Сангисүрэн тодорч байсан юм.  Барилдааны үеэр хамгийн ахмад үзэгч болон уран барилдаант бөхөд цагаан сарын тавгийн боов болох  "Ерөөл иж бүрдэл"-ийг  гардуулдаг уламжлалтай.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж