S&P-ийн үнэлгээг “алдаатай” гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

S&P-ийн үнэлгээг “алдаатай” гэж үзжээ

Standard
& Poor’s агентлаг евро бүсийн 17 орны есийнх нь чансааг бууруулсан
нь “алдаа” гэж Еврокомисс нэрлэв. Үүнийг Эдийн засаг ба санхүүгийн евро
комиссар Олли Рен хэлжээ.

“Энэ шийдвэрийг гаргах цагаа сонгосон
нь санамсаргүй биш гэдэгт итгэлтэй байгаа учраас евро бүс бүхий л талаар
хямралаас гарахаар шийдвэртэй арга хэмжээ авч байгаа нөхцөлд бүсийн
зарим орнуудын чансааг бууруулах алдаатай шийдвэр Standard & Poor’s
гаргасанд харамсч байна” хэмээн тэр мэдэгдэв.

Хэрэг явдал нь
“төсвийн эв нэгдлийг хийх, Европын санхүүгийн тогтвортой байдлын
механизмыг (EFSF) байнгын ажиллагаатай Европын тогтворжуулалтын
механизмаар (MES) солих шаардлагатайг харууллаа гэж тэр онцлов.

Үүний
өмнө олон улсын чансааны Standard & Poor’s агентлаг евро бүсийн 17
орны есийнх нь зээлдүүлэх чадварын чансааг унагажээ. Итали, Франц
хоёроос гадна Испани, Португали, Кипрын чансааг буулгасан байна.
Финлянд, Нидерланд, Люксембург зэрэг шиг дээд төвшний ААА чансаагаа
Герман хадгалж үлдлээ. Гэхдээ эдгээр дээд зэрэглэлд багтсан дөрвөн улсын
гуравт нь “сөрөг” гэсэн үнэлгээг өгч, зөвхөн Германд л тогтвортой гэсэн
дүгнэлт өгчээ. Португали, Кипрын чансааг ВВ болгоод “хогийн” гэсэн
үнэлгээг өгчээ. Үүний өмнөхөн Францын чансааг АА+ төвшинд гэж дүгнэжээ.
Ингэснээр Австри тэргүүлэх зэрэглэлээ алдсан байв. Мөн өнгөрсөн баасан
гаригт S&P агентлаг Италийн чансааг ВВВ+ хүртэл унагажээ.

Өнгөрсөн
зун Америкийн Конгресс ба Цагаан ордон улсын өрийн дээд төвшинг тогтоох
талаар удтал маргаж, АНУ өрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх аюултай
байх үер Standard & Poor’s агентлаг АНУ-ын чансааг дээд зэрэглэлийн
ААА-гаас АА+ хүртэл буулгасан байлаа.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж