Хиллари Клинтон Африкт айлчлахаар мордов

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Африкт айлчлахаар мордов

“Нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Клинтон Африкийн Либери, Кот-д’Ивуар, Того ба Кабо-Верде зэрэг орнуудад айлчлан энэ бүсэд энх тайван тогтоох АНУ-ын эрмэлзлэлийг батлан харуулна, АНУ-ын тэргүүлэх чиглэл бол ардчилал гэдгийг сануулах болно” хэмээн Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ.

Хиллари Клинтон Либерийн ерөнхийлөгч Эллен Джонсон Сирлифийн тангараг  өргөх ёслолд оролцох ажээ. Мөн тэнд АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийг хийнэ. Кот-д’Ивуарт Төрийн нарийн бичгийн дарга ерөнхийлөгч Алассан Уаттаратай хэлэлцээр хийж тус орны ардчилсан институтуудыг бэхжүүлэх талаар ярилцах юм.

Того улсад тэрээр ерөнхийлөгч Жан-Пьер Фабртай ярилцан тус оронд хийгдэж байгаа ардчилсан дэвшил ба эдийн засгийн шинэчлэлийг АНУ дэмжиж байгааг  үзүүлэх ажээ.

Айлчлалынхаа төгсгөлд Клинтон Кабо-Вердегийн ерөнхийлөгч  Жозе Мари Невештай хэлэлцээр хийн хар тамхины наймаатай тэмцэх, төрийн удирдлага ба эдийн засгийн бодлогын талаар сургамжлах гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж