“Алтан бөмбөрцөг”-ийг 17 сая хүн

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Алтан бөмбөрцөг”-ийг 17 сая хүн

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 69 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг телевизээр шууд дамжуулсан бөгөөд нийт 17 сая хүн үзэж сонирхжээ. Өнгөрсөн ням гаригт болсон уг ёслолыг үдшийн 20.00-23.00 цагийн хооронд NBC телевизээр шууд дамжуулах үеэр бусад телевизүүдийн алдартай шоу нэвтрүүлгүүдийг харьцангуй цөөн хүн үзсэн гэнэ.
 
Энэ удаагийн ёслолыг Британийн хошин шогийн нэрт жүжигчин Рики Гервэйс хөтөлжээ. Тэрбээр хэд хэдэн нэр дэвшигчийг, тэр ч байтугай “Алтан бөмбөрцөг”-ийн ивээн тэтгэгч Холливудийн гадаад хэвлэл мэдээллийн холбоог хоржоонтой үгээр “чимхээд” авсныг хэвлэлүүд жиг жуг хийж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж