“Коста Конкордия” 95 саяын хохирол дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.17-нд нийтлэгдсэн

“Коста Конкордия” 95 саяын хохирол дагуулав

Итали улсын Гиглио арлын орчимд өнгөрөгч баасан гаригт живсэн “Коста Конкордия” хөлөг онгоцыг эзэмшигч “Карнивал” компани сүйрлийн улмаас 95 сая ам.долларын хохирол амсчээ. Үүнээс 30 саяыг нь даатгалын компани төлөх гэнэ. Ослын улмаас 85-95 сая ам.долларын хохирол амссан тухайгаа мэдэгдсэний дараа буюу даваа гаригт тус компанийн хувьцааны үнэ 16 хувиар унасан байна.

Итали, Герман, Франц, Английн зочид, аялагчид, мөн хөлгийн багийн гишүүд гээд 4300 хүн “Коста Конкордия” онгоцонд зорчиж явжээ. Ослын улмаас 29 хүн сураггүй болж, зургаан хүн амиа алдаад байна.

“Карнивал” компанийн захирал Мики Арисон “Бидний нэн тэргүүний зорилго бол хохирлын хэмжээг тооцоолох бус, харин зорчигч, хөлгийн багийнхны аюулгүй байдлыг хангах явдал. Ийм эмгэнэлт сүйрэл болсон бид гүнээ харамсч байна” хэмээн мэдэгджээ.

“Карнивал” корпораци нь дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц үйлдвэрлэгчээс гадна P&O, Кунард, Принцес Крузес гэх мэт далайн жуулчлалын 11 компани эзэмшдэг байна.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж