Архивын материалыг цахим болгож байна

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Архивын материалыг цахим болгож байна

Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд шаардлагатай архивын материалуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг Дархан-Уул аймагт өрнүүлж байна. Ингэснээрээ архивын материал хайж, хуудас эргүүлэх биш, цахим хэлбэрээр хайгаад авах боломж бүрэн бүрдэх юм. Харин нөхцөл байдал ийм болтол хийх ажил их байгааг архивын тасгийн дарга П.Юра хэлсэн. Учир нь аймгийн хэмжээнд 7 сая орчим архивын материалыг цахим хэлбэрт оруулах шаардлагатай болжээ. Энэ нь материал нэг бүрийг скайнердаж оруулна гэсэн үг. Тулгамдсан гол асуудал хүн хүчний хүрэлцээ. Үүнийг шийдвэрлэж, таван хүний орон тоо гаргасан ч дор хаяж 3-5 жил шаардлагатайг хэлж байна. Архивын бүхий л материалыг цахим хэлбэрт шилжүүлнэ гэвэл мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлага тулгарна. Харин үүнийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн бодлого одоогоор байхгүй. Цаашид бүс нутгийн хэмжээнд үүнийг хэлэлцэнэ гэлээ. Нэгэнт архивын бүхий л матераилыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа бол үүний хамгаалалт, нууцлалыг тооцохгүй орхиж болохгүй.       
                                                                                                 

У.Ундрам
www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж