Д.Өсөхбаяр олимпийн цасан замд уралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Д.Өсөхбаяр олимпийн цасан замд уралдлаа

Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож буй манай хоёр дахь тамирчин Дандарын Өсөхбаяр өчигдөр уралдаанаа хийлээ. Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд уралдсан Төв аймгийн хүү хамгийн эхэнд гараанд гарсан бөгөөд 37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна.

ОХУ-ын тамирчин Александр Селянинов (29:28,8 мин), Японы Кинтаро Ишикава (29:40,2), Казахстаны Сергей Малышев (29:57,5) амжилтаар эхний гурван байрыг эзэлжээ. Манай тамирчин ардаа Унгар, Австри, Армен, Кыргызстан, Аргентин, Грек улсын цаначдыг хийлээ.

Д.Өсөхбаяр орон нутгийн цагаар маргааш 1,2 км-ийн ойрын зайн чөлөөт уралдаанд (спринт) хурдаа сорино. Хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн наадам Зифельд Арена цогцолборт болж байгаа юм.

(гэрэл зургийг МҮОХ-ны хамтрагч, ОУОХ-ны гэрэл зурагчин Ёо Нагаяа)

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж