Ерөнхий сайд болон сайдуудтай уулзана

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд болон сайдуудтай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд одоо 14.00 цагаас уулзалт болох гэж байна. Түүнд Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах өргөдлөө өгсөн АН-ын зургаан сайд, тэдний оронд МАН-аас нэр дэвшээд буй зургаан кандидат оролцох аж.

Ерөнхийлөгч тэдэнтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа, залгамж чанар зэрэг асуудлаар ярилцах төлөвтэй байна. Шинэ сайдуудын асуудлаар Ерөнхийлөгч, Засгийн газрын зөвшилцөл үргэлжилж байгаа юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж