Олимпийн аюулгүй байдлын төлөвлөгөөг алджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Олимпийн аюулгүй байдлын төлөвлөгөөг алджээ

Британийн цагдаагийн ажилтан хот хоорондын галт тэргэнд олимпийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөтэй хавтсаа мартан буусан тухай “The Sun” сонинд өгүүлжээ. Түүнийг олсон хүн хавтсыг тус сонины редакцид авчирч өгчээ.

Сэтгүүлчид бичиг баримттай нь танилцсаныхаа дараа цагдаад шилжүүлжээ. Тэнд аюулгүй байдлын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй өгүүлснээс гадна тоглолтын аюулгүй байдлыг хариуцсан хүмүүсийн утасны дугаар, нэрсийг бичсэн байжээ.

Мөн цагдаагийн ажилтнууд олимпийн тоглолтын үеэр ашиглах радио холбоондоо сэтгэл дундуур байгаа сониныхон мэдэж авчээ. Лондоны цагдаагийн алба энэ хэрэг явдлыг ичмээр, нэр хүндэд нь халтай хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж