Гурван ихэр охин төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Гурван ихэр охин төрүүлжээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэгдүгээр багийн иргэн С.Хулан гурван ихэр охин төрүүлжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 16-ны өдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд амаржиж, 2200, 2250, 2400 гр жинтэй гурван охин төрүүлсэн байна. Эх, үрсийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

С.Хулан 28 настай бөгөөд хоёр дахь төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр охинтой болжээ.. Түүнд аймгийн эрүүл мэндийн салбар, орон нутгийн төр захиргааны удирдлага, аймгийн ХХҮХ-ээс халамж анхаарал тавьж, хүүхдүүдийн жинг хэвийн хэмжээнд хүртэл улсын клиник сувилалд долоо хоног амруулахаа болжээ. Дашрамд дурдахад, аймгийн БОЭТ-д хамгийн сүүлд 1997 онд гурван ихэр хүүхэд төрж байжээ.

Б.Чимэглэн

“Таны элч” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж