“Голдман Сакс”-ын ашиг хоёр дахин буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

“Голдман Сакс”-ын ашиг хоёр дахин буурчээ

Тавантолгойн IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргахад зөвлөхөөр ажиллаж буй АНУ-ын “Голдман Сакс” банк 2011 онд ажилтнуудынхаа цалин, урамшууллыг 12.2 тэрбум ам.доллар хүртэл бууруулжээ. Тус банк 2010 оноос хойш нөхвөр цалин, урамшууллыг 21 хувиар бууруулсан гэж мэдэгдсэн байна. “Голдман Сакс” банкны нэг улирлын ашиг өмнөх жилээс хоёр дахин буурсан гэж мэдэгдсэн ч шинжээчид  өөр зүйл хэлж байгаа юм. АНУ-ын эдийн засгийн бууралт, Европын өрийн хямрал дэлхий нийтээр олон улсын банк, санхүүгийн институт хямрахад шууд нөлөөлж байна. “Голдман Сакс” 2011 онд нийт ажилтнуудын долоон хувь буюу 33300 ажилтнаа цомхотгожээ. Өнгөрсөн жил олон улсын макро эдийн засгийн эгзэгтэй байдал үйлчлүүлэгчдийн тэвчээрийг алдуулсан гэж “Голдман Сакс” банкны гүйцэтгэх захирал Lloyd Blankfein ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж