Иргэний хөдөлгөөнийхөн МҮЭХ-ны жагсаалыг дэмжинэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнийхөн МҮЭХ-ны жагсаалыг дэмжинэ гэв

МҮЭХ-ноос үнийн хөөрөгдлийн эсрэг маргааш Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл, энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбоо, “Миний Монголын газар шороо” зэрэг 10-аад хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл, шаадлагыг олон жилийн турш үл тоомсорлож ирсэн МАНАН-ын бүлэглэл хоорондоо тунихдаа нийгмийн хямрал үүсгэж, ард түмнээр тохуурхах болсныг  шатахууны үнэ нэмсэн энэхүү үйл явдал харууллаа” гэсэн юм. Түүнчлэн “Одоогийн УИХ, шинээр  байгуулсан Засгийн газар ард иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө ажиллах хугацаа байхгүй. Тиймээс  эрх мэдлийн төлөө улайрсан бүлэглэлийг  сонгуульд ялуулахын тулд Монгол Улсын төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулна” хэмээн иргэний хөдөлгөөнүүд үзэл бодлоо илэрхийлсэн юм.  Энэ үеэр О.Магнай  “Нэн даруй УИХ-ыг тараах хэрэгтэй. Ард түмнийг эрх тэгш, шударга, шинэ сонгууль явуулахын төлөөх тэмцэлд нэгдэхийг уриалж байна. Бид маргааш болох үнийн хөөрөгдлийн  эсрэг жагсаалд оролцох болно” гэв. Түүнчлэн шатахууны үнийг бууруулахгүй бол шатахуун түгээх станцуудын гадна жагсч,  цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж