Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв

Нийслэл болон хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн  долоон машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинаас  Яаралтай тусламжийн төвд хоёр,  Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Шастины төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаах ухааны хүрээлэн зэрэг байгууллагад тус бүр нэг автомашин хүлээлгэн өгчээ. Эдгээр машин  нь эмнэлгийн яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон зориулалтын машин юм байна. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 448 тоот тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 33 сая төгрөгийн үнэтэй HYUNDAI TUCSON,  39 сая төгрөгийн үнэтэй HYUNDAI H-1 Starex маркийн машин олгохоор болсон. Эдгээрээс гурван Tucson, дөрвөн Starex эзэндээ очиж байгаа нь энэ аж.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж