Жонни Депп эхнэрийнхээ урмыг хугалжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Жонни Депп эхнэрийнхээ урмыг хугалжээ

Холливудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Жонни Депп, Францын дуучин Ванесса Парадис нар 14 жил ханилсны эцэст таарч тохирохоо больж, салж сарних дээрээ тулсан тухай цуу яриа дэгдсэн билээ. Харин энэ яриаг батлах мэт Ванесса Парис хотод болох “Cafй de Flore solo” киноны нээлтэд ганцаараа очихоор шийджээ. Жүжигчин Жонни Депп ч мөн саяхан болсон “Алтан бөмбөрцөг” кино наадамд эхнэрээ дагуулж яваагүй билээ. Хос хоёрын хэн, хэн нь гэр бүлээ цуцлуулах тухай албан ёсоор мэдэгдээгүй боловч Ванесса саяхан ярилцлага өгөхдөө “Гэрлэлтэд итгэхээ больж, нөхөртөө урам хугарсан” хэмээн ярьжээ. “Cafй de Flore solo”  кинонд Ванесса ганц бие ээжийн дүрд тоглосон юм. Тэрбээр “Кинонд хайрлахын жаргал, хайртай хүнээ алдахын зовлон, шаналанг өгүүлдэг. Энэ түүх надад унаж боссон үеийг минь санагдуулсан” гэжээ. Ванесса мөн нөхрийнхөө тухай “Кино, дуунд заяаны ханийг романтик сайхан гэж өгүүлдэг. Гэвч амьдрал дээр тийм биш” гэжээ. Жонни Депп, Ванесса нар тусдаа амьдарч байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж