З.Нарантуяа намдаа ч, нийгэмд ч танигдаж амжжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа намдаа ч, нийгэмд ч танигдаж амжжээ

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь эмэгтэй нэр дэвшигч  олон байх ёстой. Ёстой гэж хэлэхийн учир нь намуудаас нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувьд нь эмэгтэйчүүд байхаар квот тогтоосон. Нэгэнт олон эмэгтэй нэр дэвшүүлэх нь ойлгомжтой, харин намдаа суудал аваад ирэхээр нэр нүүртэй, боловсролтой, дадлага, туршлагатай эмэгтэйг намуудын удирдлага “точиглож” эхэлжээ. АН-аас эмэгтэйчүүд УИХ-д сонгогдсон тохиолдол тун цөөн. Харин энэ удаагийн сонгуулийн тухайд улс төрд зүтгэж хат суусан, өөрийн гэсэн хүрээлэлдээ танигдсан хэд хэдэн эмэгтэй байгаа хэмээн улстөрчид, олон нийт үзэж буй.

2008 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшиж чамгүй олон хувийн санал авсан “Монгол шуудан” банкны дэд захирал асан, эдүгээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүний албатай З.Нарантуяаг олонхийн дэмжлэг авах магадлалтай хэмээн ажиглагчид нэрлэх болжээ. Төв банкинд олон жил удирдах ажил хийхдээ  монголын санхүүгийн  салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нилээдгүй сайн мэргэшсэн, сэхээтэн энэ эмэгтэй улс төрд ч идэвхтэй ажиллаж байгаагаас нь харахад З.Нарантуяа намдаа ч, нийгэмд ч, Завхандаа ч нэгэнт танигдаад амжсан бололтой.

Э.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж