Ой ухааны урт насны генийн үндсийг эрдэмтэд нээв

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ой ухааны урт насны генийн үндсийг эрдэмтэд нээв

Австрали, британи биологчид судалгаа шинжилгээнийхээ явцад ахмад настнуудын ой ухааны чадвар нь 24 хувьтай бөгөөд энэ нь олон тооны генийн хүчин зүйлээс хамааралтагтогтоожээ. Эдгээр хүчин зүйл нь геномын бүтэцтэй холбоотой хэмээн эрдэмтэдийн Nature сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дурдсан байна.  

Хүний ой ухаан хар бага наснаас бүрэлддэг бөгөөд насан туршид энэхүү ой ухааны чадамжид хувирал төдийлөн гардаггүй гэнэ. Тэр нь олон тооны IQ тестүүд ба бусад сэтгэл зүйн шалгалтаар батлагдсан байдаг. Нөгөө талаас тархины хөгшрөл нь янз бүрийн хүнд өөр өөр нөлөөлдөг. Зарим хөгшид өөрийн ой тогтоолтын чадвараа хурдан алдаж байхад бусад нь амьдралынхаа  сүүлчийн мөч ой ухаанаа хадгалдаг. Их Британийн Эдинбургийн их сургуулийн Айан Дирийн (Ian Deary) удирдсан биологчид ой ухааны урт насны генетикийн нууцыг тайлжээ. Нэг нуклеотидын полиморфизм гэх ДНК-ийн бүтцийн ялгааг зэрэгцүүлэн ав үзээд тэд хүний залуугийн болон ахмад насны үеийн ой ухааны төвшингийн ялгааг авч судалсан байна. 

Өөрсдийн судалгаанд тэд Абердин хот ба Лотион мужийн  ХХ зууны эхний хагаст цуглуулсан архивын материалыг ашигласан байв. Архивт 11 настай хүүхэд, ахмад насны хүмүүсээс авсан тестүүд хадгалагдаж байдаг гэнэ. Биологчид 1921, 1936 онуудад төрсөн шотланд хүмүүсээс  авсан туршилтын дүнг судалжээ.

Эрдэмтэд хүмүүсээс цусны шинжилгээ аван түүнээс нь генийн материал авчээ. Судалгаагаа цэвэр болгохын тулд тэд хамаатан садныг энд оруулсангүй. Ингээд авсан материалынхаа компьютерийн загварыг бүтээсэн гэнэ. Судалгаа нь хүний тархины хөгшрөлтөд генийн хүчин зүйл нөлөөтэйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ой тогтоолт сайтай  хүмүүсийн үр удам бас ой ухаан сайтай байх боломж нь 24 хувьтай байна гэсэн үг ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж