Возняцки Австралийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Возняцки Австралийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Нэгдүгээр сарын 16-нд эхэлсэн Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд тоглох теннисчдийн нэрс эхнээсээ тодроод байна. 

Нийт 26 сая ам долларын шагналын сантай тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд нэг сая гаруй ам долларын мөнгөн шагнал хүртэх билээ.

Эмэгтэйчүүдийн наймны нэгд “Их дуулга”-ын дөрвөн түрүүт, өнгөрсөн жилийн аварга Белгийн Ким Клейстерс, дэлхийн тэргүүн теннисчин Данийн Каролина Возняцкиг 6:3, 7:6-аар буулган авлаа. Мөн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Беларусын Виктория Азаренка Польшийн Радванскаг 6:7, 6:0, 6:2-аар буулган авлаа. Ийнхүү хагас шигшээд Клейстерс, Азаренка нар оноолт таарч байна. Азаренкагийн хувьд “Австралийн нээлттэй тэмцээн”-ий хамгийн өндөр амжилт болоод байгад бөгөөд түүний өрсөлдөгч өнгөрсөн жилийн аварга учир тоглолт ихэд сонирхол татаж байна.

Харин нөгөө хэсгийн хоёр тоглолт маргааш болох бөгөөд Италийн Сара Эррина Хятадын Чэн Цзег 6:2, 6:1-ээр буулган авч наймны нэгд дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй, өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы аварга Петра Квитоватай таарлаа. Өдгөө дэлхийн чансааны 48-т эрэмбэлэгдэж буй Италийн Эрринагийн хувьд хоёрдугаар тойрогт ОХУ-ын теннисчин Надежда Петроваг буулган авч байсан билээ.

Мөн ОХУ-ын бүсгүйчүүдээс дөрөвдүгээр тойрогт шалгараад байсан хоёр теннисчин хоорондоо оноолт таарлаа. Гуравдугаар тойрогт “Их дуулга”-ын 13 түрүүт Америкийн нэрт теннисчин Серена Уильямсийг, ОХУ-ын теннисчин Екатерина Макарова 6:2, 6:2-аар, “Их дуулга”-ын гурван түрүүт, ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова Германы Сабина Лисицкийг 3:6, 6:2, 6:3-аар буулган авлаа. Ийнхүү ОХУ-ын манлайлах болсон тэдний хувьд хагас шигшээд Орос бүсгүйчүүдийг үлдэх найдварыг төрүүлж байна.

Харин эмэгтэйчүүдийн хосын төрөлд ОХУ-ын Вера Звонарева (2), Светлана Куцнецова (18) нар хагас финалд шалгараад байна. Тэд Энэтхэгийн Мизра болон ОХУ-ын Весина нарын хосыг хожиж чадвал аваргын төлөө тоглоно. Светлана Куцнецовагийн хувьд хосын төрөлд Австралийн нээлттэй тэмцээнд 2004 онд дэд аварга, 2005 оны цомын эзнээр шалгарч байжээ. Ийнхүү Оросуудын найдвар Мария Шарапова болон хосын төрөлд найдлага тавих үлдлээ.

Эрэгтэйчүүдийн хувьд гуравдугаар тойргийн хамгийн сенсааци тарьсан теннисчин бол Японы тэргүүн теннисчин, дэлхийн чансааны 24-т эрэмбэлэгдэж буй Кей Нишикори байлаа. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Швейцарийн Баселд болсон АTР-цуврал тэмцээнд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг буулган авч Рожер Федерертэй финалдаж байсан нь ямар ч тамирчинтай тоглоход бэлэн болсон байгааг илтгэж байлаа. Ийнхүү тэрбээр оны анхны "Их дуулга"-д дөрөвдүгээр тойрогт хүрч чадлаа.

Гуравдугаар тойрогт Нишикори дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж буй, 2008 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий дэд аварга Францын тэргүүн теннисчин Цонга 2:6, 6:2, 6:1, 3:6, 6:3-аар ялалт байгуулснаар дөрөвдүгээр тойрогт Их Британы тэргүүн теннисчин Энди Муррейтэй оноолт таарлаа. Нишикорийн “Их дуулга”-ын хамгийн өндөр амжилт нь 2008 оны “Америкийн нээлттэй тэмцээн”-д дөрөвдүгээр тойрогт хүрч байсан явдал байлаа. Нишикори маргааш болох тоглолд Энди Муррейг хожвол жинхэнэ баатар болох билээ. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Хятадын Ли На финалдаж улмаар "Францын нээлттэй тэмцээн"-д түрүүлж Хятадын анхны "Их дуулга"-ын цомыг хүртэж байсан билээ. Ази тоглогчдын ур чадвар сайжирч буй энэ үед түүний энэхүү амжилт ирээдүйн их алдартнуудын эхлэл ч байж мэднэ. Маргааш түүний тоглолт теннис сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолтын нэг болоод байна.

Мөн Нишикори холимог хосын төрөлд нутаг нэгт өдгөө 41 настай, 1995 онд ганцарчилсан төрлийн чансаагаараа дөрөв хүртэл дэвшиж явсан, өдгөө дэлхийн чансааны 79-т эрэмбэлэгдэж буй Кимко Датэ Крумотой хослон тоглож хоёрдугаар тойрогт Италийн хосуудад хожигдлоо. Мэдээж тэдний хувьд ирэх олимпийн тоглолтын бэлтгэл болж байгаа.

Дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович Австраличуудийн найдвар тавьж байсан “Их дуулга”-ын хоёр түрүүт, энэ тэмцээнд 181-д эрэмбэлэгдэн тоглож байгаа Лэвит Хьюитийг 6:1, 6:3, 4:6, 6:3-аар буулган авч наймны нэгд Испаний Дэвид Феррертэй оноолт таарлаа. 

Харин "Их дуулга"-ын 16 түрүүт Швейцарь цаг Рожер Федерер Аргентиний Мартин дел Потротой дөрөвдүгээр тойрогт учраа таарсан бөгөөд тэдний тоглолт өнөөдөр болж Федерер 6:4, 6:3, 6:2-аар ялж, эрэгтэйчүүдээс хагас шигшээд хамгийн түрүүнд шалгарлаа.

Рожер, Потро нар 2009 оны “Америкийн нээлттэй тэмцээн”-ий финалд таарч Потро ялалт байгуулснаар анхныхаа “Их дуулга”-ын цомыг хүртэж байсан билээ.   
 
Хагас шигшээд оноолт таарсан Федерер, Надаэлийн тоглолт Баасан гаригийн орой тоглоно.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн  1/8-ийн сүүлийн тоглолтууд өнөө шөнө болно.

Сербийн Новак Жокович (1)

Испанийн Дэвид Феррер (5)

Их Британы Энди Муррей (4)
Японы Кей Нишикори (24)

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж