“Мастрихтын сургууль гэж ямар сургууль вэ”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Мастрихтын сургууль гэж ямар сургууль вэ”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр гишүүн З.Энхболд ингэж асуусан юм. Шинээр сайдад нэр дэвшигчид толгой дараалан шахам “Голланд улсын Мастрихтын удирдлагын ухааны их сургууль дүүргэсэн” гэж танилцуулгадаа бичсэнээс үүдэн тэрбээр тус сургуулийг сонирхов. Хэдийдээ бүгдээрээ Голланд яваад их сургууль дүүргэчихээ вэ гэсэн санаа ард нь байгаа хэрэг л дээ.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хариулснаар тус сургууль Монголд хоёр удаа сургалт зохион байгуулсан юм гэнэ. Ингээд сайдад нэр дэвшигчид маань Голланд явж их сургууль дүүргэсэн хэрэг биш Монголдоо дамжаанд суусан болж таарав. Хэд хоногийн дамжаа дүүргэснээ гадаадын их сургууль төгссөн гэж намтартаа бичигсэд эрхэм гишүүдээсээ эхлээд Монголоор дүүрэн болжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж