“Соронзон” саван бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Соронзон” саван бүтээжээ

Энгийн саван, угаалгын нунтаг тосны толбыг тэр бүр арилгаж чаддаггүй.
Тэгвэл Их Британийн Бристолын их сургуулийн эрдэмтэд ямар ч төрлийн
тосны толбыг арилгах чадвартай соронзон үйлчлэлтэй саван бүтээснийг
Telegraph мэдээлэв. Савангийн найрлагад ам зайлагч, үйлдвэрийн цэвэрлэгч
бодист хэрэглэдэг хлор, бромын ион орсон байна. Эрдэмтэд ус, ургамал,
амьтны гаралтай тосон давхарга бүхий туршилтын хоолойд саванг хийжээ.

Саван соронзон орны үйлчлэлтэй учраас татах болон тэлэлтийн хүчинд үл
автан, бүх давхаргыг сэтлэн гарч ирсэн байна. Энэ саванг зөвхөн ахуйн
хэрэглээнд төдийгүй байгалийн гамшиг, үйлдвэрийн ослын үед ч хэрэглэх
боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж