“Спартак” балетын бэлтгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Спартак” балетын бэлтгэл эхэллээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, урлагийг дэмжигч “Төгөлдөр” сантай хамтран  нэрт хөгжмийн зохиолч А.Хачатуряны “Спартак” балетыг ирэх хоёрдугаар сард сэргээн тавих гэж байна. Тэгвэл театрын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд тайзнаа тавих “Спартак” балетын бэлтгэлээ өнөөдрөөс эхлүүлж байна.

Балетын урлагт дуртай үзэгчдийн мөрөөдөл болсон “Спартак” балетыг анх 1984 оны тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа амилуулж байжээ. Тухайн үед ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяандагва, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх, симфони найрал хөгжмийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт удирдаач, хөгжимчин Ж.Чулуун агсан удирдан тоглуулж байсан юм. 20 гаруй жилийн өмнө УДБЭТ-ын тайзнаа тоглож байсан “Спартак” “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр дахин Монголын тайзнаа амилах гэж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж