Манлайлагч байгууллагаар шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Манлайлагч байгууллагаар шалгарав

Завхан аймаг 2011 оныг “Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил” болгон зарлаж, томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд “Эко элч аймаг”-аар, “ITF Mongolia-2011” олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнгээс “Санаачилгатай оролцогч”-оор тус тус шалгарсан. Мөн вансэмбэрүү цэцэг хамгаалах “Тэнгэрийн цэцэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, түймэр гаргаагүй ажилласан.

БОАЖЯ-ны нэгдсэн тайлангийн биелэлтийг дүгнэхэд эдгээр амжилт болон бусад ажил үйлсээрээ манлайлан “Байгаль орчин аялал жуулчлалын салбарын манлайлагч байгууллага”-аар шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Түүнчлэн, ойн менежментийг сайжруулан, ойн аж ахуйн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээрээ Ойн газраас зарласан уралдаанд гуравдугаар байр эзэллээ.

Ийнхүү 2011 он Завхан аймгийнхны хувьд ажил хөдөлмөрийн арвин ургацтай жил болж өнгөрлөө гэж Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Санаажуу мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж