Дуучин Д.Болд монгол попыг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болд монгол попыг мэдрүүлнэ

Дуучин Д.Болд тун удахгүй сонсогч фэнүүддээ монгол поп урсгалыг
мэдрүүлэх гэж байна. “Камертон” хамтлагийн 15 жилийн ойн цомог,
тоглолтын төлөвлөгөө гээд завгүй яваа дуучин Д.Болд өөрийн бие даасан
цомгийн бичлэгээ саяхан дуусгасан байна. Түүний “Монгол поп” гэх шинэ
цомогт монгол үндэсний хөгжим, орчин үеийн поп урсгалтай хослуулсан
дуунаас бүрдэж байгаа гэнэ. Тэрбээр энэ цомгоороо Монгол поп урсгалын
гаргаж ирэх аж. Д.Болд рок попын тогоонд 15 жил уран бүтээл туурвиж
байгаа ч монгол поп урсгалыг ийм хожуу гаргаж байгаадаа сэтгэл дундуур
байгаа гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж