Хятад хамгийн их нүүрс импортолжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Хятад хамгийн их нүүрс импортолжээ

2010 оны дэлхийн хамгийн их нүүрс импортлогч орноор Хятад улс бичигдсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Хятад улс өнгөрсөн онд 182,4 сая тонн нүүрс импортлосон нь 2010 онд импортолсон нүүрсний хэмжээнээс 10,8 хувиар өссөн бөгөөд урьд нь хамгийн их нүүрс импортолсон орноор бичигдэж байсан Японыг ардаа орхижээ.

Харин Япон улс 2010 онд нүүрсний импортоо 5,1 хувиар багасгасан аж. 1975 оноос хойш Япон улс хамгийн их нүүрс импортлогч орноор бичигдэж байсан бөгөөд өнгөрсөн онд тус орны ган үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нь нүүрсний импорт буурахад нөлөөлсөн аж.

2010 онд Олон Улсын Энергийн Агентлаг энергийн хэрэглээгээр дэлхийн орнуудын жагсаалтыг Хятад тэргүүлэн, АНУ-ыг ардаа орхисон тухай мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайвань, Герман болон Их Британи улсууд нүүрс хамгийн их импортолж байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж