АНУ-ын өрийн таазыг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын өрийн таазыг шинэчлэв

АНУ-ын Конгрессийн Сенат улсын өрийн төвшинг 16,39 их наяд ам.доллар болгон өсгөхгүй гэсэн Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг баталсангүй. Ерөнхийлөгч Барак Обама улсын өрийн төвшинг 1,2 их наяд ам.доллараар өсгүүлэх хүсэлтээ энэ сарын 13-нд тавьсан байв. Тэр хүсэлт нь өнгөрсөн наймдугаар сард засаг захиргаа ба парламентын хооронд дзефольт гаргахгүйн үүднээс тохиролцсоны дагуух ёс төдий үйлдэл байлаа. Гэхдээ Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчийн хүсэлтийг авч үзэлгүйгээр өрийн төвшинг нэмэгдүүлэхгүй гэсэн шийдвэрийг нэгдүгээр сарын 19-нд гаргасан байв.

Өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар сенаторууд ерөнхийлөгчийн хүсэлтийг хоёр цагийн турш хэлэлцээд 52 нь зөвшөөрч, 44 нь эсэргүүцэв. Үүгээр Төлөөлөгчдийн танхимын хуралдааны шийдвэрийг батлаж ерөнхийлөгчид улсын өрийн төвшинг нэмэгдүүлэх замыг нээж өглөө гэж болно.

Конгрессменүүдийн шийдвэр нь ёс төдий зүйл байсан ба хэрэв Конгресс өрийн төвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй бол наймдугаар сарын тохиролцооны дагуу Обама түүнийг ерөнхийлөгчийн тусгай зарлиг гарган хийх байлаа. Бүгд найрамдахчууд энэ боломжийг далимдуулан Обамагийн засаг захиргаа хариуцлагагүй бодлого явуулж байна гэсэн шүүмжлэлээ хийлээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж