Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Ука ба Амараа

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараатай хамтран дуулсан “Hi Ladies” дуундаа их сэтгэл хангалуун байгаа гэнэ. Түүний энэхүү шинэ бүтээлийн клип нь өнгөрсөн амралтын өдрүүдэд телевизээр гарч эхлэв. Укагийн “Hi Ladies” дуу нь түүний анхны бие даасан “Im a in Love” цомогт нь багтжээ. Харин клипийг “Wanted” студийн уран бүтээлчид хийсэн байна.

Укагийн хувьд энэ онд “Ука ба Киви” хэмээх бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байгаа төдийгүй, “Im a in Love” бие даасан цомгоо сонсогчдын гарт хүргэх юм.

Түүний “Hi Ledies” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж