Орон нутгийн нислэгүүдийг түр хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгүүдийг түр хойшлуулжээ

Нийслэл хотод өнөөдөр манантай, утаа  ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор “Чингис хаан” Олон Улсын нисэх буудал өнөөдөр өглөөний байдлаар орон нутгийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй байна. Яг одоогийн байдлаар Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирэх  ёстой байсан Тавантолгой, Оюутолгойн нислэгүүд хүлээгдээд байгаа юм байна. Иргэний нисэхийн тусгай дугаар 1980-д холбогдон энэ талаар тодруулахад, “Одоогоор Оюутолгойгоос Улаанбаатарт 10.45 минутад буух ёстой байсан нислэг болон Тавантолгойгоос Улаанбаатарт 12.05 цагт буух ёстой байсан нислэгүүд түр хойшлоод байна” гэсэн хариулт өглөө.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж