Голомт банкны 79 дэх салбар нэгж Өвөрхангай аймагт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Голомт банкны 79 дэх салбар нэгж Өвөрхангай аймагт нээгдлээ

Монгол улсын  банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк 1-р сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 79-дэх салбар нэгж болох  “Өвөрхангай” тооцооны төвийг шинээр нээж, хөдөө орон нутгийн иргэд банк санхүүгийн үйлчилгээг цаг хугацаа алдахгүй түргэн шуурхай авах боломжийг нэгээр нэмэгдүүлж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк газар нутгийн хувьд баруун болон төвийн бүсийг холбодог, жижиг дунд үйлдвэрлэл, зам  тээвэр, өрхийн аж ахуй, иргэдийн санхүүгийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа Өвөрхангай аймагт салбар нэгжээ нээсэн нь цаг үеээ олсон ажил боллоо хэмээн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн аймгийн удирдлагууд, нутгийн иргэд онцолж байв.

Өвөрхангай аймгийн тухайд сүүлийн жилүүдэд тус аймаг руу болон аймгаар дамжин өнгөрөх ачаа тээвэр, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхай, барилга орон сууц олноор баригдаж байгаа Монгол орны хөгжлийн зангилаа болсон аймгуудын нэг юм.

Энэ утгаараа Монгол орны хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтанд чиглэгдсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн Голомт банк хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн үйлчилгээгээ улам ойртуулсаар байна.

Дашрамд дурдахад, олон улсын нэр хүнд бүхий The Banker болон Euromoney сэтгүүлүүдээс “2011 оны Монгол Улсын Шилдэг Банк”-аар шалгарсан Голомт банк нь  өнгөрсөн оны 11-р сард Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрсөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн нэг болох Maxmall худалдааны төвд салбараа нээсэн бол энэ удаа Өвөрхангай аймагт ийнхүү шинэ тооцооны төвийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Харин ирэх 2-р сарын эхээр дараагийн салбар нэгж болох “13-р хороолол” тооцооны төвийг нээх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж