Д.Болд Adele-ийн тоглолтыг үзэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Д.Болд Adele-ийн тоглолтыг үзэж байжээ

Дуучин Д.Болд Английн болон АНУ-ын хөгжмийн шилдгийн жагсаалтыг тэргүүлсээр буй дуучин Adele-ийн “Royal Opera House”-т хийсэн тоглолтыг өнгөрсөн онд үзэж байжээ. Энэ талаараа дуучин Д.Болд ярихдаа “Dele бол үнэхээр гайхалтай дуучин. Түүний тоглолтыг үзэж байхад, гадаад гоо үзэмж бол чухал биш гэдгийг харуулж байсан. Маш энгийн хэрнээ үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан тоглолт болсон. Тайзан дээр симфони оркестр, төгөлдөр хуурын хажууд Adele кофегоо барьчихсан дуулж байх жишээтэй. Энэ тоглолтод нүсэр гэрлэн чимэглэл, энд тэндээс үсрэх, тэсрэх элдэв хачир байгаагүй” хэмээн ярьжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж