Дэд сайд Н.Номтойбаяр “шалгалт өгөв”

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Дэд сайд Н.Номтойбаяр “шалгалт өгөв”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр оролцож, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ түүнд асуулт тавьж, хариулт хүсэв. Өчигдөрхөн дэд сайдаар томилогдсон Н.Номтойбаярын хувьд энэхүү асуулт УИХ-ын гишүүнээс ирсэн анхны шалгалт нь болох шиг болсон юм. С.Эрдэнэ гишүүн “Дэд сайд Н.Номтобаярын хувьд өмнө нь бизнесийн салбарт ажиллаж байгаад төрийн албан тушаалтан болж байгаа. Анх хэлэлцүүлж байгаа асуудлын чинь хүрээнд аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байгаа талаар яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Шимтгэлийг барагдуулах талд хэрхэн ажиллах шаардлагатай гэж үзэж байна вэ” гэвэл дэд сайд “Татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 57 хувь нь ажиллагсдынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байна гэдэг нь дунд үзүүлэлт юм. Тиймээс цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана” гэсэн хариулт өгөв. Уг нь товчхон хариулнаа гэсэн боловч, нэлээд сунжруулж дээрх агуулгын хариулт өгсөн. Харин УИХ-ын гишүүн дахин тодруулах асуулт тавиагүй нь “Ажлаа аваад удаагүй хүнийг дахин байцаах нь цагийн гарз гэж үзсэнийх үү, аль эсвэл угаасаа л олигтой хариулт сонсохгүй нь гэж бодсоных уу”. Ямар ч байсан дахин асуулт тавьж, дэд сайдын хөлсийг гаргасангүй.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж